top of page
back dark big.png

8+1 ХӨТӨЛБӨР

8+1 хөтөлбөр бол компаниуд өөрийн санаачилсан бизнес төлөвлөгөө/төслийн консепцийн үндсэн чиглэлийг мэргэжлийн багшийн сургалт, чиглүүлгийн тусламжтайгаар боловсруулах хөтөлбөр юм.

8+1 хөтөлбөр хэрхэн явагддаг вэ?

8+1 хөтөлбөр нь бизнес төлөвлөлт боловсруулах үйл явцыг 8 үндсэн хэсэгт хувааж компанийн удирдлагын баг, менежер /key managers/ - үүдэд тохирсон арга зүйгээр бизнес төлөвлөгөө боловсруулах аргачлалыг заах ба оролцогчид даалгавар биелүүлэх, өөрсдийн оролцоогоор бизнес төлөвлөгөөг боловсруулна.

blue back bid.png

Давуу тал:

Зөвлөх болон компани хоорондын мэдээлэл солилцоо сайжирна.

Бизнес төлөвлөгөө/төслийн практикач холбогдол нэмэгдэнэ.

Төлөвлөгөө/төслийг ашиглахад хялбар байх болно.

Компанийн удирдлагын баг, менежерүүд/key managers/ бизнесээ илүү системчилж ойлгодог.

Хөгжлийн шийдэл, түүний үндэслэл, үр дүнг илүү танин мэддэг.

Цаашид өөрсдөө хөгжүүлэх, хэрэгжилтэнд мониторинг хийх боломжтой болдог.

Цаг хугацаа базардал хэмнэнэ.

Хүлээгдэж буй үр дүн:

Төсөл болон төлөвлөгөөний үндсэн чиглэл

Компанийн дунд хугацааны хөгжлийн төсөөлөл

Санхүүгийн модел

Бусад

Санамж:

Зөвхөн компанийн бизнес болон төсөл хөгжүүлэлтийн төлөвлөгөө боловсруулах зорилготой

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд компанийн маркетинг, борлуулалт, хүний нөөц, дотоод үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулагдахгүй ба харин тэдгээр үйл ажиллагааны шаардлагууд боловсруулагддаг.

Хөтөлбөрт оролцогчид хоцрохгүй, хичээлээ таслахгүй, даалгавраа цаг тухайд хийх шаардлагатай.

ХОЛБОО БАРИХ

bottom of page