top of page

ЕР НЬ ЯАХ УУ? хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг

Updated: Jun 23, 2023

Дэлхий дахинаа КОВИД 19-ын нөлөө, 2021 онд гарсан крипто валютын уналтууд, Орос Украйны асуудал зэрэг удаа дараалсан нөхцөл байдлууд манай улсын төдийгүй дэлхийн томоохон эдийн засагт хүнд цохилт болсоор байна. МХБ-ийн топ 20 индекс унаж, дотоодын мөнгөн урсгал алдагдалтай байгаа энэ үед хөрөнгө оруулагчид мөнгөө хэрхэх тал дээр хүлээлтийн байдалтай байна.

Эдийн засгийн ийм нөхцөл байдлууд анх удаа тохиож байгаа зүйл биш бөгөөд дэлхийн түүхэнд бий болсон олон удаагийн хямралыг бид даван туулсаар ирсэн. Тэгвэл бид хэрхэн даван туулах, ямар боломж байгаа, гарц шийдлүүд юу байж болох талаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид, эдийн засагчид, бизнесийн төлөөллүүдтэй нэг дор цуглаж шийдэл хайх ЕР НЬ ЯАХ УУ? хөрөнгө оруулагчдын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлгийг мэргэжлийн хөрөнгө оруулалтын "SMS Investment" төслийг санаачлагч “Стартап Маркетинг Спэйс ХХК зохион байгуулж байна. Стартап Маркетинг Спэйс ХХК нь 2017 оноос хойш нийт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, зуучлал ба зөвлөх үйлчилгээг гарааны болон жижиг дунд бизнесүүдэд хийсэн туршлагатай.

Эрхэм хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч таныг хэлэлцүүлэгт оролцож хөрөнгийн зах зээлийн орчин, нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын шинэ боломж, төслүүдтэй танилцах, мэдээлэл солилцох, харилцаа холбоогоо тэлэх боломжыг олгосон 3 цуврал хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

2022/07/29-нд ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ сэдвийн хүрээнд Clubhouse.com дээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгийн линк: https://www.clubhouse.com/event/MRl0AJBz

2022/08/05-нд ЭКСПОРТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ сэдвийн хүрээнд Zoom.com дээр 2 дахь хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

2-р хэлэлцүүлэгт бүртгүүлэх холбоос: https://forms.gle/kbFzNMieufgeBp9H7

2022/08/12-нд ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДИЙН ЭРХ АШИГ сэдвийн хүрээнд 3 дахь хэлэлцүүлэг "Стартап Маркетинг Спэйс" дээр зохион байгуулагдана.

3-р хэлэлцүүлэгт бүртгүүлэх холбоос: https://forms.gle/XTRE3JpGCLFu23wi7

Мэдээлэл авах дугаар: 9934-1676


bottom of page