top of page

НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН ШИЛДЭГ СТАРТАПУУДЫГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.

Нийслэлийн шилдэг стартап залуучуудыг олж илрүүлэх, дэмжих, сурталчлан таниулах, хөгжүүлэх үндсэн зорилготой тус уралдаан нь гарааны бизнесээ эхлүүлж байгаа эсвэл бизнесийн ямар нэгэн шинэ санаатай залуучуудын заавал оролцож өөрсдийгөө сорьж үзэх уралдаан билээ.


УРАЛДААНД ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа 15-34 насны залуус

МСҮТ-ийн суралцагчид

Гарааны бизнес эрхлэгчид /Аж ахуй нэгж бол үүсгэн байгуулагдсан хугацаа 1 жил ба түүнээс дотогш байх/

Нийгмийн даатгал төлдөггүй иргэн /Сүүлийн 3 сар буюу 2023.04-р сараас эхлэн төлөөгүй байвал болно мөн сайн дураараа төлдөг бол хамрагдаж болно/

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй стартапууд тус тус хамрагдах боломжтой.


УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЕ ШАТУУД:

2023.07.07 - 08.05 Бүртгэл

2023.08.06 - 08.08 Анкетийн шалгаруулалт, багуудад мэдээлэл түгээх ажил

2023.08.09 - 08.21 Bootcamp /Үндсэн сургалтууд, 2-р шатны шалгаруулалт зохион байгуулагдана/

2023.08.22 - 09.07 Хурдасгуур хөтөлбөр

2023.09.08 Demo Day арга хэмжээ санхүүжилт авах шилдэг багууд тодорно.


НИЙТ ШАГНАЛЫН САН:

180,000,000₮ ба шилдгээр шалгарсан баг тус бүр 10,000,000₮-ийн санхүүжилт авах бөгөөд нийслэлийн хэмжээнд шилдэг 18 баг тодорно.

Уралдааны албан ёсны пэйж хуудас: https://acesse.one/k73ay

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://rb.gy/jzty3

УРАЛДААНЫ ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:


МӨРӨӨДЛӨӨ БОДИТ БОЛГО

МЭДЭЭЛЭЛ АВАХ ДУГААР: 9601-9997, 9903-8983, 9903-5839


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page