top of page

Стартап хөтөлбөр

Updated: Jun 28, 2023

ХНХЯ, ХХҮЕГ-аас хэрэгжүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих “Стартап” хөтөлбөрийг 2018 оноос хойш улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд Стартап Маркетинг Спэйс ХХК 2018 оноос хойш тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагын нэгээр ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүрийн 15-34 насны гарааны бизнес эхлүүлэх хүсэлтэй эсвэл эхлүүлээд удаагүй байгаа залуучууд хамрагдаж гарааны бизнесээ амжилттай хэрэгжүүлэх суурь ойлголтууд болон түүнд шаардагдах мэдлэг мэдээллийг сургагч багш болон менторууд, сургалтын хөтөлбөрөөр дамжуулан олж авдаг.


  1. Уг хөтөлбөрийг манай хамт олон 2018 - 2022 нийт 5 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж ирсэн ба нийт хугацаанд 206 багт тус бүр 10,000,000 төгрөгийн санхүүжилт авахад дэмжлэг үзүүлсэн.

  2. 2021 онд тус уралдааны Улсын аварга шалгаруулах анхдугаар уралдааныг бие даан зохион байгуулж, 2022 онд Улсын аварга шалгаруулах 2-р уралдааныг Стартап Монгол, JCI Монгол байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж шилдэг 6 багийг тодруулаад байна.

  3. Нийслэлийн Шилдэг Стартап шалгаруулах уралдаан 2022” арга хэмжээг НХЭГ-тай хамтран 2022/05/27-2022/07/03-ны хооронд амжилттай зохион байгуулж нийслэлийн 9 дүүргийн шилдэг 18 багийг шалгаруулж 180,000,000₮-ийн санхүүжилт олгуулаад байна.

Уг хөтөлбөр нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хэрвээ танд гарааны бизнес хийх хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшил байгаа бол зориг гаргаж оролцоод өөрийгөө сориод хөгжүүлээд үзээрэй гэж уриалмаар байна.


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page