
АМЖИЛТ ӨӨД ТОД ГЭРЭЛТ - уриан дор зохион байгуулагдсан энэ жилийн уралдаан 2 сарын хугацаанд амжилттай үргэлжилж үндэсний хэмжээний шилдэг багуудаа тодрууллаа.
Demo Day арга хэмжээ 2023.06.27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэг 15 багийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөлөө.
Багууд 4 минутын тавчуу хугацаанд өөрийн бизнесээ танилцуулах, хурдасгуурын хугацаанд хэрхэн бэлтгэгдсэнээ харуулах хүндхэн даалгавартай тулгарсан бөгөөд үүнийгээ ч бүх багууд амжилттай гүйцэтгэж улсын хэмжээнд өрсөлдөхүйц шилдгүүд гэдгээ батлан харуулж чадлаа.

Шилдэг багуудыг тодруулах нэр хүндтэй бас хариуцлагатай үүргийг хүлээж шүүгчдийн бүрэлдэхүүнээр
- УИХ-ын гишүүн Х.Ганхуяг - УИХ-ын гишүүн Д.Өнөрболор - Санхүү эдийн засгийн сургуулийн ахисан түвшний сургалт, судалгаа эрхэлсэн проректор доктор, профессор Г.Батхуяг - “UB CAB” компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр - Nito COO, Startup Mongolia Board--ын гишүүн З.Уянга нар ажиллаж үндэсний шилдгүүдийг тодрууллаа.
УРАЛДААНЫ ҮР ДҮНД ШҮҮГЧДИЙН НЭГДСЭН ДҮНГЭЭР:
3-р байр 3 тодорч тус бүр 15,000,000₮-ийн санхүүжилт авах болзол хангалаа:
1. Oneday JOB - Ажилтан шаардлагатай байгууллага болон ажил хайгч хоорондыг платформоор дамжуулан холбох хүний нөөцийн бүрдүүлэлтийн систем. 2. Хөөрхөн Эрдэнэт баг - Цаасны хог хаягдлаар хийсэн эко шахмал түлш 3. HybOrg баг - Биет болон виртуал хувцасны хосолсон хэрэглээ борлуулалтыг хангасан платформ байсан бол
2-р байр 2 тодорч тус бүр 17,000,000₮-ийн санхүүжилт авах болзол хангалаа:
Тэргүүн байр буюу энэ жилийн Улсын аваргаар
Металанд Метафорс баг “Металанд” төслөөрөө шалгарч 20,000,000₮-ийн санхүүжилтийн болзлыг хангалаа.
Ийнхүү энэ жилийн Улсын уралдаан амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Улсын уралдааныг өндөр түвшинд зохион байгуулсан: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, Startup Marketing Space, Startup Mongolia, West Method байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.
Энэхүү уралдаанд бүртгүүлсэн нийт оролцогчид болон шилдэг багууддаа талархлаа илэрхийлэхийн сацуу цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
АМЖИЛТ ӨӨД ТОД ГЭРЭЛТ

nice 😀
гоё хөтөлбөр шүү😍