top of page

2023 оны Монголын гарааны бизнесийн санхүүжилтын тоон мэдээлэл гарлаа.



Энэхүү мэдээллийг “СМС” ХХК болон “Шинжлэх ухааны паркийн захиргаа” хамтран Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн хүрээнд гарааны бизнесүүдэд олгогдож байгаа шагнал, урамшуулал, тэдгээрийн хүртээмжтэй байдлыг тодорхойлох, нэгдсэн дата мэдээлэлтэй болох, цаашид хэрэгжүүлвэл зохих шийдлийг боловсруулах зорилгоор анхдагч эх үүсвэрээс мэдээлэл цуглуулан боловсрууллаа.

Мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд экосистемийн оролцогч тал болох төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагын төлөөлөл болох 19 байгууллага оролцлоо.

Энэхүү тоон мэдээлэлд 2023 онд гарааны бизнесүүдэд зориулсан тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөр, бойжуулах хөтөлбөр, бусад хурал зөвлөгөөн, сургалт, арга хэмжээний (аймаг, орон нутагт зохион байгуулагдсан арга хэмжээнүүд ороогүй) хүрээнд шагнал, грант хэлбэрээр олгосон санхүүжилтийн бодит мөнгөн дүнг оруулсан болно. Харин хөрөнгө оруулалт, зээл, биет бус ажил үйлчилгээний үнэлгээ, дээрх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан гарсан зардлыг тооцоогүй болно.




 

Улсын хэмжээнд 2023 онд нийт гарааны бизнесүүдэд зориулсан 64 арга хэмжээ болсон бөгөөд 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 154 гарааны бизнес эрхлэгчдэд олгосон байна. 



Гарааны бизнесүүдэд олгосон нийт санхүүжилтийг эх үүсвэрээр нь авч үзвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,2 тэрбум (44,8%), олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн хүрээнд 860 сая (31.6%), экосистемийн тоглогч байгууллага, хөрөнгө оруулалтын компаниас 382 сая (14%) төргийг тус тус зарцуулсан байна. 

Мөн нэг гарааны бизнест олгосон хамгийн өндөр санхүүжилт 70 сая төгрөг бол хамгийн бага нь 500 мянган төгрөг байна. Дунджаар 1 гарааны бизнест 17,6 сая төгрөгний санхүүжилт олгогдсон байна.




Тэмцээн уралдаан, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтээс гадна хөрөнгө оруулалтын сан, олон улсын хөрөнгө оруулалтын клуб, банк санхүүгийн байгууллагын зээлийн бүтээгдэхүүн бий болсон байна. Тухайлбал Төрийн банк гарааны бизнест зориулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргасаж, ЕСБХБанк (EBRD) - Angel Investor Club байгуулан ажиллаж байна.


Онцлох 4 тэмцээн:


  • “Стартап - улсын уралдаан” - Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулдаг 2021 оноос хойш улс орон даяар хэрэгжүүлж байгаа тэмцээн. Жил бүр 6 баг шагнал авдаг.

  • Agriprenership challenge - НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хөдөө аж ахуйн салбарт инноваци, технологийн шинэ бизнесийг бий болгох зорилготой уралдаан. 3 бизнес шагнал авсан.

  • DX cup - Монголын дижитал өөрчлөлтийг дэмжих нийгэмлэгээс Дижитал шинийг санаачлагчдын дараагийн шатанд гаргах зорилгоор ахлах сургууль, мэргэжил сургалтын төв, оюутнуудад зориулсан бизнесийн загварын уралдаан. 

  • She Loves Tech 2023 Global Startup Competition - Дэлхийн 70 гаруй улсад зохион байгуулагддаг Эмэгтэй үүсгэн байгуулагчидтай технологийн бизнесүүдийг шалгаруулдаг олон улсын тэмцээн.


Тус мэдээллийн дэлгэрэнгүйг 2024 оны 02 сард Startup Challenge Mongolia тэмцээний үеэр олон нийтэд танилцуулна.

bottom of page