top of page

INNOWEEK - МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ

Updated: Jun 29, 2023


Монгол улсад инновацын соёл, экосистемийг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Монголын инновацын 7 хоног" арга хэмжээг жил бүрийн 5-6 дугаар сард БШУЯ-аас санаачлан зохион байгуулдаг.

Энэ арга хэмжээний хүрээнд СМС ХХК нь 2019 оноос хойш тогтмол оролцож байгаа бөгөөд 2020 оноос эхлэн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь шинжлэх ухааны туршилт, судалгааны үр дүнд бий болсон инновацын шийдлийг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт танилцуулах, уг салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах чиглэлээр холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.




Монголын "Инновацийн 7 хоног-2023"-ийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам -аас санаачлан хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор AGRI SHOWCASE TOUR арга хэмжээг SMS Investment, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгууллаа.

1. Төслүүдийн танилцуулга: Тус арга хэмжээнд Мал Эмнэлгийн Хүрээлэн, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, ХААИС-ын эрдэмтэн судлаачдийн 28 бүтээлээс 6 төсөл нь танилцуулагдаж, хувийн хэвшлийн Ré by Speck Materials - Аргалын цаас, Хонины ноосон органик бордоо Monpellets, sheep wool organic fertilizer- төслүүд танилцуулагдлаa.

2. Шагнал гардуулах ёслол: Салбарын сайдын нэрэмжит хөдөө аж ахуй салбарын шилдэг судалгааны бүтээлд инновацын грант олгох үйл ажиллагаа болж шилдэг 3 багт тус бүр 10 сая төгрөгийн грантыг дэд сайд М.Ганхүлэг гардуулж өглөө.

3. Инновацын үзэсгэлэн: Салбарын 4 хүрээлэн, 1 их сургуулийн эрдэмтэн судчлаачид, ХАА-н инкубаторуудын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон 40 гаруй бүтээ лийн үзэсгэлэн танилцуулагдлаа. 4. Бизнес тур: Эрдэмтэн судлаачдын судалгааны бүтээлүүдтэй газар дээр нь очиж танилцах, лабратор, гарааны бизнесүүдийн бодит ажлын байртай танилцах аялалыг зохион байгууллааа.

Арга хэмжээнд нийт 30 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, 30 гаруй эрдэмтэн судлаачид, 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Мөн Тус арга хэмжээнд танилцуулагдсан төслүүдтэй хамтран ажиллах, цаашид уулзалт хийх хүсэлтээ 31 бизнес эрхлэгч илэрхийлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.



2022 - ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ИННОВАЦ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ


Монголын "Инновацийн 7 хоног-2022"-ийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам -аас санаачлан хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор зохион байгуулсан.

1. Төслүүдийн танилцуулга: Тус арга хэмжээнд Мал Эмнэлгийн Хүрээлэн, Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн, ХААИС-ын эрдэмтэн судлаачдийн 13 бүтээлээс 8 төслийг сонгож танилцуулсан

2. Хэлэлцүүлэг: ХАА-н салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацын бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад тулгарч буй саад бэрхшээл, гарч шийдлийн талаар оролцогч талуудын хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын шийдлийн талаар ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсон




2021 - ИННОВАЦ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ


Монголын инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулсан “ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” бизнес уулзалтыг цахимаар зохион байгуулсан.

Монгол улсад тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт бий болгосон инновацийн шилдэг бүтээлүүдийг олж илрүүлэн, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй холбон инновацийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд шинжлэх ухааны академи түүний салбар хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын инновацийн бүтээлүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагууд оролцолоо. Энэхүү арга хэмжээнд ХАА-н салбарын дараах 5 төрөлд нийт 34 инновацийн төсөл материал ирүүллээ.

· Газар тариалан

· Мал аж ахуй

· Мах, махан бүтээгдэхүүн

· Сүү, сүүн бүтээгдэхүүн

· Боловсруулах үйлдвэрлэл, технологи


ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Нийт 35 төслөөс 2-р шатанд 15 төсөл шалгарсан. 2-р шатны 15 төсөлтэй онлайн уулзалт, нэмэлт материалуудыг гаргуулан танилцаад 3-р шатанд нийт 10 төслийг шалгаруулсан.


СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

3-р шатанд тэнцсэн 9 байгууллагын 10 төсөлд Санхүү, хөрөнгө оруулалтын тооцоо, Бизнес танилцуулга хийх арга, Бизнес танилцуулга хийхэд анхаарах зүйлс гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд хичээл орсон. Үүний дараа багуудын төслийг хөрөнгө оруулагчид танилцуулахад бэлтгэх зөвлөх үйлчилгээг онлайн хэлбэрээр 3 удаа зохион байгуулан ажилласан.


Арга хэмжээний өдөр 9 төсөл, хөрөнгө оруулагч 7 хүн, байгууллага байснаас онлайн арга хэмжээнд оролцсон 4, үлдсэн нь бие төлөөлөгчөөр дамжуулан бизнесүүдтэй танилцсан. Учир нь зарим ХАА-н салбарын хөрөнгө оруулагч нар орон нутагт тариан талбай, үйлдвэрийн газар дээрээ байж таарсан.


Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page