Залуусын оролцоо нэмэгдэж, гарааны бизнес хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Улаанбаатар хот Монгол улсын хөгжлийн гол төв байсаар байна. Иймд хөдөө орон нутгийн залуучуудад тэгш хүртээмж бий болгох зорилгоор бизнесээ эхлүүлэх, харилцаа холбоогоо тэлэх, мэдлэгээ хуваалцах, суралцах боломжтой иж бүрэн үйлчилгээтэй үр дүнтэй ажлын байр бий болгох SMS Franchise төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн.
SMS franchise төслийн хүрээнд хэд хэдэн аймгийн удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзаж тухайн орон нутагт нь хамтын оффис байгуулан орон нутгийн гарааны бизнесийн экосисемийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиласны үр дүнд #Дорнод аймгийн удирдлагууд төслийн санаачлагыг хүлээн авч 2020 онд анхны франчайзыг худалдан авсан.
Дорнод стартап төв (Startup Center Dornod) байгуулагдсанаар орон нутгийн залуус гарааны бизнесийн ур чадвараа хөгжүүлэх, өөр хоорондын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, туршлага солилцох, сурч хөгжих боломж бүрдэж байна.
SMS FRANCHISE төсөлтэй хамтран ажиллахыг хүсвэл энд дарна уу!
Comentarios