top of page

STUDENT ENTREPRENEUR

Updated: Jun 29, 2023

Их, дээд сургуулиудад бий болсон мэдлэг, инновацын үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах, оюутан залуусыг гарааны бизнес эхлүүлэх боломжийг бүрдүүлэх, их сургууль бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Student Entrepreneur” хөтөлбөрийг дотоодын их дээд сургуулиудтай хамран хэрэгжүүлж байна.


ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЕР


Судалгаанд суурилсан их сургуулиас энтрепренер их сургууль болох зорилгыг хэрэгжүүлэхээр СМС ХХК болон Этүгэн Их Сургууль хамтран "Этүгэн энтрепренер" хөтөлбөрийн 2018-2020 оны хооронд хэрэгжүүлсэн.

Тус хөтөлбөрийн хүрээнд Этүгэн их сургуулийн 1000 оюутныг энтрепренер хөтөлбөрт хамруулж, хичээлийн агуулгад албан ёсоор энтрепренер ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулж, хөтөлбөрийг цаашид бие даан хэрэгжүүлэх мэргэжлийн багш бэлтгэх, оюуны стартап бий болгож хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан.

ree

ҮР ДҮН:

1000 энтрепренер
18 ментор багш бэлтгэв
6 бизнес бойжуулав
61,200,000 төгрөгийн хөрөнгө оруулалт татав



NUM STARTUP 3.0 ХӨТӨЛБӨР


“Багш, оюутны стартап-2023” (NUM STARTUP LAB 3.0) хөтөлбөр нь МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

"Рио Тинто" компаниас санхүүжүүлж буй тус хөтөлбөрийн 2023 оны хамтрагч байгууллагаар СМС ХХК ажиллаж байна. Тус хөтөлбөрийн 2023 оны хөтөлбөрт багш, оюутны 15 баг хамрагдаж байна.


ree



 
 
 

コメント

5つ星のうち0と評価されています。
まだ評価がありません

評価を追加
  • Instagram
  • Facebook

7577-6777, 9934-1676

bottom of page