top of page

SMS internship & mentorship program

Updated: Jun 28, 2023

Бидний үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол залуу үедээ өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан өвлүүлэх, харилцан бие биенээсээ суралцах “SHARE” зарчим байдаг. Энэ зарчмын хүрээнд бид ирээдүйн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зорилгоор “SMS INTERNSHIP & MENTORSHIP” хөтөлбөрийг 2020-оноос эхлэн хэрэгжүүлж байна.





ДАДЛАГАЖИГЧ НАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Тухайн мэргэжлээрээ/ их, дээд сургуулийн 3, 4-р курст суралцдаг байх

  • (Эсвэл мэргэжлээрээ суралцаж төгссөн байх)

  • Бичгийн өндөр ур чадвартай байх

  • Англи хэлний B2 түвшнээс дээш мэдлэгтэй байх

  • Хөтөлбөрийн хугацаанд тууштай хамрагдах боломжтой байх

  • Нийгмийн идэвх оролцоотой бол давуу тал болно



ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

  • Салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран том хэмжээний төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах

  • Мэргэжлээрээ ажиллаж, ажлын байранд шаардлагатай ур чадваруудыг эзэмших

  • Өөрийн сонирхсон чиглэлээр 1:1 ментортой болох

  • Төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх боломжтой

  • Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах зэрэг олон давуу талтай



Хөтөлбөрийн хугацаа: Жил бүрийн 06 сард бүртгэл нээгдэх бөгөөд 2 сарын хугацаанд зохион байгуулагддаг.
bottom of page