top of page

Startup Challenge Mongolia


“Startup Challenge Mongolia” бол Монголын гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хамгийн өндөр шагналын сантай томоохон тэмцээн юм.  Тэмцээнд олон улсын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргах зорилготой, тодорхой хэмжээний шалгуураа хангасан гарааны бизнесүүд оролцдог бөгөөд оролцогчид салбарын шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, бодит бизнесийн сорилтуудыг даван туулах боломжтой бөгөөд үе шат бүртээ санхүүжилт татах боломж нээгдэж, үндэсний ялагч нь улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. 



Үндэсний хэмжээний шилдэг стартап шалгаруулах тус тэмцээн нь 300 сая төгрөгийн шагналын сантай, Монголын анхны контент суурьтай тэмцээн учир оролцож буй стартапууд болон хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, таниулах ажлууд нь хүртэл шинэлэг хийцлэлтэй контентуудаар цацагдах юм.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк болон Стартап Маркетинг Спэйс ХХК ажиллаж экосистемийн бусад оролцогч нартай хамтран ажиллаж байна.


“Startup Challenge Mongolia 2024” тэмцээн "Дэлхийд гарах технологийн эрэлд" гэсэн уриатайгаар зохион байгуулагдсан бөгөөд  үндэсний ялагчаар “Смарт Контракт Монголиа” ХХК өөрсдийн блокчейн технологи дээр хөгжүүлсэн E-Geree төслөөрөө шалгарсан юм. E-Geree нь гэрээ байгуулах үйл явцыг хялбаршуулж, хувь хүн болон бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, бүтээмжийг хэмнэхэд чиглэсэн шийдэл юм.

2024 оны хувьд үндэсний ялагч баг нь улсаа төлөөлөн Japan Mission хөрөнгө оруулалтын арга хэмжээ, Switch 2024 - Сингапурын инновац, технологийн арга хэмжээнд оролцоод байна.


Албан ёсны вэбсайт нь www.startupchallenge.mn


“Startup Challenge Mongolia 2024” тэмцээний талаарх бүрэн хэмжээний 5 цуврал контентийг дараах линкээр орж үзнэ үү.

 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
  • Instagram
  • Facebook

7577-6777, 9934-1676

bottom of page