top of page

STARTUP 2025 - УЛСЫН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Залуусын шинэ санааг бодит бизнес болгох, өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь санхүүгийн дэмжлэг олгодог Стартап 2025 улсын уралдааны эцсийн сонгон шалгаруулалт 2025 оны 05 сарын 05-нд болж шилдэг 6 баг тодорч санхүүжилт авах эрхтэй боллоо.  5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус уралдаанд жил бүр 6 шилдэг багийг тодруулан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас  нийт 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгодог юм. 

Стартап 2025 улсын уралдааны энэ жилийн онцлог нь ногоон ажлын байр, өндөр ур чадвар шаардах технологийн ажлын байр бий болгож буй гарааны бизнесүүдийг дэмжих юм. 

Энэхүү уралдаанд 16-34 насны НДШ төлдөггүй, хувиараа гарааны бизнесээ эхлүүлж байгаа залуус оролцдог бөгөөд энэ жилийн уралдаанд нийт 130 гаруй залуус оролцох хүсэлтээ өгсөн байна. Тэмцээн хэд хэдэн үе шаттай зохион байгуулдаг бөгөөд үе шат бүрт тодорхой шалгуураар багуудыг сонгож, төрөл бүрийн сургалтаар чадавхижуулан, мэргэжлийн менторууд зөвлөгөө өгч бизнесээ хөгжүүлэх боломж олголоо. Ийнхүү финалд шилдэг 12 баг шүүгч, хөрөнгө оруулагчдын өмнө бизнес танилцуулгаа хийн шилдэг 6 баг тодорлоо.

1 байр 1 баг: U wish - аялалын контент бүтээгч нар зориулсан платформ

Хүн бүрд аялал шинэ орчин, шинэ мэдрэмж, шинэ туршлагыг өгдөг ч, ялангуяа анх удаа ганцаараа аялах гэж буй хүмүүсийн хувьд энэ нь айдас, эргэлзээ дагуулдаг. Өөр улс оронд очихоос өмнө тухайн орны ёс заншил, тээврийн систем, хоол хүнс, аюулгүй байдал зэрэг олон жижиг боловч чухал мэдээллийг богино хугацаанд судлах шаардлагатай болдог. Энэ бүхнийг зөвхөн “мөнгөтэй” хүмүүс л даван туулж чадна гэх өрөөсгөл ойлголт яагаад ч юм байдаг нь хачирхалтай. Тэгвэл уг ойлголтыг өөрчилж, аяллыг хүн бүрд хүртээмжтэй, хялбар болгох зорилготой аяллын шинэ платформ бол U wish. Тус платформ нь ганцаараа болон хувиараа аялах гэж буй хүмүүст аяллын төлөвлөгөөг бүхэлд нь нэг дор зохион байгуулах боломжийг олгодог. Statista-ийн 2024 оны судалгаагаар ганцаараа аялагчдын 68 хувь нь аяллаа төлөвлөх үедээ хэт их мэдээлэлд дарагдаж, стресс мэдэрдэг ба 54 хувь нь аяллын мэдээлэл цуглуулах үйл явц аяллыг хийх хүсэлд нь сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан байна. Тэгвэл ганцхан платформ дээр бүх зүйлсээ төлөвлөснөөр хэрэглэгчид олон сайт, блог, аппликэйшнээс мэдээлэл хайж цаг алдах шаардлагагүй бөгөөд зочид буудал, тээвэр, үзвэр үйлчилгээ, хоолны газар зэрэг аялалд шаардлагатай бүх мэдээллийг нэг дор авах боломжтой. Түүнчлэн, маршрут гаргах, төсөв тооцох, аяллын хуваарь гаргах, санал болгох чиглэлээр аялагчид өөрсдөө мөн мэдээлэл оруулж нэмэлт орлого олох боломжтой нь онцлог.

2 байр: Цахим жор - эмийн жор бичих цахим апп

Эмнэлэгт үзүүлнэ гэдэг оочир дарааллаас өгсүүлээд олон асуудалтай, өдрийн талыг нь авахуйц урт, удаан зам. Арай гэж үзүүлээд эмээ бичүүлж автал эмчийн бичгээ гээж алга болговол бас л асуудал ар араасаа хөвөрнө. Тэгвэл нэг талаасаа уг үйл явцыг системжүүлж эмч, эмнэлгийн ажлыг хөнгөвчилж нөгөө талаас өвчтөнд ойлгомжтой, амар хялбар хэрэглээг санал болгохоор уг төсөл төржээ. Цахим жор төсөл эмчийн бичиг, зөвлөгөөг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж эмч, өвчтөн, эм зүйч нарын хоорондын ойлголцол, цаасан хог хаягдал, гар ажиллагааг багасгасан автоматжуулалтын системийг санал болгож буй. Эмч, хэрэглэгч 40 хүртэлх минутыг эмчийн жор бичиж, зөвлөгөө өгөхөд зарцуулдаг бол уг системийг ашигласнаар 1-3 минутад жорыг гаргаж ирэхээс гадна 1.6 тонн цаасны хэрэглээг бүрэн халах юм. Үүсгэсэн жорыг эмийн сангийн систем, E-Mongolia руу шилжүүлж дор бүрнээ хяналттай ажиллах нөхцөл бүрдэнэ. Дээрээс нь зөвхөн эмчийн зөвлөгөө яриаг шууд бичвэр хэлбэрт буулгах бус боловсруулаад өвчтөнд тохирсон зөвлөгөө өгөх байдлаар жорыг гаргаж ирэх байдлаар тус хиймэл оюуныг сургасан нь сонирхолтой. Ингэхдээ 4788 эмийн мэдээлэл, эмчийн үзлэгийн аудио өгөгдлөөр хиймэл оюунаа сургаж, хэд хэдэн эмнэлгүүд дээр туршиж буй нь одоогоор 82 хувийн гүйцэтгэл, оновчлолтой ажиллаж байгааг мөн дурдаж байлаа.

2-р байр: Шэйр Монголиа - Хонины ноос машинаар хяргах төсөл

Монгол улс хөдөө аж ахуйн орон. Гэтэл ачааны хүндийг үүрдэг малчдын хөдөлмөрийн бүтээмжийг хөнгөвчилсөн шийдэл маш ховор. Монгол малчин нэг хонио ноосноос нь салгах гэж 15-20 минут зарцуулж байхад дэлхий  дээр ердөө 17 сек зарцуулж байна. Харин Шэйр Монголиа ТББ-ын хэсэг залуус малчдын хонь хяргах ажлыг хөнгөвчилж дэлхийд түгээмэл ашигладаг ноос хяргах технологи, арга туршлагыг эзэмшин малчдад зориулсан үйлчилгээ гаргасан байна. Тэд баг бүрдүүлэн мянгат малчны бүтэн сар зууралдан байж хяргадаг ноосыг нэгхэн өдрийн дотор хяргах үйлчилгээг дэвшүүлж бас энэ ур чадвараа бусдад зааж олон залуусыг ажлын байртай болгоход туслаад зогсохгүй хяргасан ноосоо ангилан үйлдвэрүүдэд өгөх, хаягдалыг нь бордооны үйлдвэрт нийлүүлээд тэрийгээ экспортлодог юм байна. Энэ чинь л хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлж байгаа шийдэл биш гэж үү.

3 байр: Artisy hub - Уран бүтээлч захиалгын апп

Монголчууд бид баяр ёслол, хурим найр, наадам цэнгүүнээ өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай ард түмэн. Ямар ч үйл ажиллагааг зохион байгуулах үед хөтлөгч, дуучин, хөгжимчин, ерөөлч, DJ, бартендер зэрэг олон төрлийн уран бүтээлчид, хувь хүмүүстэй холбогдох шаардлага гардаг. Гэвч тэднийг олж уулзах, тохиролцох, ажлыг нь баталгаажуулах үйл явц маш их цаг, мэдээ мэдээлэл шаарддаг. Дээрээс нь сайтууд болон хувь хүмүүс “зуучлагч” нэрийн дор нэмэлт шимтгэл, төлбөр авч, зохион байгуулагч ба уран бүтээлч хоёрын хооронд ил тод бус, заримдаа шударга бус харилцаа үүсэх нь элбэг. Үнийн мэдээлэл нь тодорхойгүй, хэн нь ямар нөхцөлөөр ажиллах нь ойлгомжгүй байдал нь найр баярын уур амьсгалыг хямраах, зохион байгуулалтын чанарыг бууруулах гээд янз янзын асуудал үүсгэнэ. Тэгвэл уг асуудлыг маш оновчтой харж шийдсэн нь Artisy Hub. Бүх төрлийн урлагийн үйлчилгээ, уран бүтээлчдийг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчийг шууд, дундын зуучлалгүйгээр холбож, ил тод үнийн мэдээлэлтэйгээр захиалга өгөх боломжийг олгож буй платформ тус тус шагналт байруудад шалгарчээ.

3 байр: Air Q - тасалгааны агаарын үзүүлэлт хэмжигч

Улаанбаатар хот гэлтгүй бүх аймгийн төвүүд дээр утаа, орчны бохирдол бидний асуудал хэвээр байсаар байна. МУИС-ийн багш оюутнуудын AirQ баг нь орчны агаарын бохирдлын хэмжээг зөв оновчтой тодорхойлж илэрүүлэх мэдрэгч төхөөрөмж хөгжүүлээд, гарсан үр дүнгээс шалтгаалан агаар сэлгэх, цэвэршүүлэх шийдэл бүхий цогц системийг хөгжүүлж байгаа юм байна. Тэд шагналынхаа мөнгөөр судалгаагаа илүү нарийвчлах, прототайпаа хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. 

3 байр: Technoarm

Улаанбаатар хотын бас нэг асуудал бол автомашин. Бид хотдоо багтахгүй их машинтай болж автомашины дугаараа хязгаарлуулж эхэлсэн. Яг үүнийг дагаад Улаанбаатар хотод л гэхэд 700 гаруй машин угаах хэрэгцээ үүсдэг. Одоо байгаа автомашин угаалгын газарууд нь ажиллах хүч хомс, цэвэр ус ашигладаг гээд олон асуудлуудтай. Тэгвэл МУИС-ийн багш оюутнууд нийлээд автомашин угаах робот гар хөгжүүлж байгаа юм. Бусад автомат угаалгын газраас юугаараа ялгаатай юм бэ гэж үү? Робот гар учраас автомат угаалгын хүрэхгүй үлдээдэг, дутуу угаадаг хэсгийг яг хүн шиг цэвэрлэнэ. Мөн ус болон угаагч бодис бага хэрэглэнэ гэх мэт олон давуу талтай. Тэд төслөө турших, хамтран ажиллах авто угаалгын төв хайж байгаа шүү. Та бүхэн холбогдоорой.

ШАГНАЛЫН САН:

Улсын аваргад шалгарсан эхний 6 баг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас нийт 99,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгох бөгөөд

1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг

2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/

3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/ 

Энэ жилээс эхлэн олгосон санхүүжилтийн 50%-ийг эргэн төлөх нөхцөлтэйгээр багуудад олгож байгаа юм байна. 

Уралдааны ялагч болсон багуудад дан ганц мөнгөн шагнал олгохоос гадна JCI олон улсын байгууллагын Ази, Номхон далайн орнуудын залуучуудын дунд зохион байгуулагддаг CYE бүсийн уралдаанд оролцох эрх олгогдох юм. CYE-д оролцсоноор дэлхийн олон шилдэг залуустай танилцаж, хамтдаа суралцаж бүсийн ялагч болвол нэмэлт 5.000 ам долларын шагнал авч дэлхийн аваргад оролцох эрхтэй болно. 

ความคิดเห็น

ได้รับ 0 เต็ม 5 ดาว
ยังไม่มีการให้คะแนน

ให้คะแนน
  • Instagram
  • Facebook

7577-6777, 9934-1676

bottom of page