“ГАРААНЫ БИЗНЕСИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ” СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА
- Startup Marketing Space LLC
- Apr 14
- 1 min read

Монгол Улсын гарааны бизнесийн экосистемийн гол дата мэдээллийг гаргах зорилготой “Монголын гарааны бизнесийн санхүүжилтийн хүртээмж” судалгааг хоёр дахь жилдээ явуулж, үр дүнг өнөөдөр экосистемийн оролцогч талууддаа танилцууллаа.
Тус судалгаагаар гарааны бизнесийн экосистемийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудын хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүд болон гарааны бизнесүүдийн дотоод, гадаадын эх сурвалжуудаас авсан грант, хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг хэмжигдэхүйц мэдээллийг нэгтгэн цуглуулж 2023 оны судалгааны үр дүнтэй харьцуулан танилцууллаа.

Судалгааны үр дүнгээс товч танилцуулбал:
Хөрөнгө оруулалтын компаниудын дата нэмэгдсэнээр экосистемийн хэмжээнд 2023-2024 оны хооронд төгрөгийн санхүүжилт 7,9 дахин өсөж 21,6 тэрбум төгрөгт хүрсэн бол эх үүсвэрээр нь авч үзвэл 2023 оноос улсын төсвийн эх үүсвэр 20%-иар багассан, ОУБ-ын эх үүсвэр 40%-иар өссөн, спонсорын эх үүсвэр 36%-иар өссөн, хөрөнгө оруулалтын эх үүсвэр 4,9 дахин өссөн. 2024 онд онд 264 бизнес санхүүжилт авч өмнөх оноос 71%-иар өссөн байна.

Энэхүү судалгааны үр дүнд гарааны бизнесийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх хэрэгцээтэй асуудлуудыг тоймлон тусгасан байна. Судалгааны ажлын үр дүнг www.smscenter.mn сайтад тун удахгүй байршуулах болно.
Судалгааны хураангуйг энд дарж үзнэ үү.
Судалгааны ажлыг зохион байгуулагч: SMS
Хамтрагч байгууллагууд:
Comments