Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
- Startup Marketing Space LLC
- Apr 22
- 1 min read

“Монголын гарааны бизнесийн санхүүжилтын хүртээмж” судалгааны үр дүнг танилцуулах үеэр 2024 оны гарааны бизнесийн санхүүжилтын эх үүсвэрт нэгэн шинэ боломж үүссэн нь хамтын санхүүжилт (crowdfunding)-ын эх үүсвэр бүртгэгдсэн явдал юм. Тус судалгаанд дурьдагдсанаар 2024 онд хамтын санхүүжилтын платформоор дамжуулан 25 стартап 143 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг босгосон байна. Олон улсад хамтын санхүүжилтын олон платформууд байдаг бөгөөд ихэнх гарааны бизнесүүд өөрсдийн прототайф бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор ашигладаг. Монгол улсад энэ чиглэлийн хэд хэдэн төслүүд эхэлж байсан ч амжилттай хэрэгжүүлж чадсан нь ховор юм. Тэгвэл Фандиа ХХК-ийн хөгжүүлсэн fundea.mn хамтын санхүүжилтын платформ өнөөдөр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

“СМС” ХХК болон "Фандиа" ХХК нь гарааны бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Талууд хамтран ажилласнаар гарааны бизнесүүдэд хамтын санхүүжилтын талаар ойлголт мэдээлэл түгээх, хөрөнгө босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гарааны бизнесүүдэд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг харилцан тохиролцож аль болох хөнгөлөлттэй нөхцөл бий болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах юм.

Дашрамд дурьдхад “Startup Challenge Mongolia 2024” тэмцээний шилдэг 10 баг fundea.mn платформ дээр өөрсдийн төслөө байршуулан 34 сая төгрөгийн санхүүжилтыг амжилттай татсан юм.
Comments